Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлал дуусч, тэрбээр өнөөдөр эх орондоо ирнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гэргий Д.Тунгалаг нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюан нартай мэндчилж дурсгалын зураг татууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна