НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.

Түүх сонирхож, энэ чиглэлийн ном их уншдагийн хувьд хэлэхэд өнөөдөр болж буй "Бүс ба зам" санаачилгатай холбогдох анхны түүх, эхлэлийг Монголын өвөг дээдэс гайхамшигтай түүхээр бүтээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Монгол Улс, НҮБ хоорондын харилцаанд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй, бид цаашид ч Монгол Улсыг тууштай дэмжих болно, ялангуяа байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, эрсдэлээс сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын олон улсын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урив.

Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, 15000 гаруй цэргээ илгээсэн бөгөөд энэ хугацаанд монгол дайчид энхийг сахиулагчдын нэр төрийг өндөрт өргөж, хэд хэдэн удаа хүндтэй гавьяа байгуулсныг Монгол Улсын Ерөнхий сайд онцлов. Мөн дэлхий нийтэд энхийг сахиулах, хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсэд Монгол Улс цаашид ч НҮБ-ын мандатын дор хувь нэмрээ оруулах болно гээд энхийг сахиулахад Монголын эмэгтэй дайчдын тоог нэмэгдүүлэх, инженерингийн рот илгээх боломжтойг онцлов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Монголын энхийг сахиулагчид тооноос гадна чанар, чадвараар НҮБ, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа саналыг бүх талаар дэмжих болно" гэлээ.

Монгол Улс анх удаа инженерингийн рот илгээх сонирхолтой байгаа нь сайн хэрэг, тэднийг хүлээж авахад бэлэн, мөн хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд нийгмийн амгалан байдлыг тогтоох, хэв журмыг сахиулах зорилгоор цагдаагийн албан хаагчдыг ч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болохыг ноён Антонио Гутерреш онцоллоо.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ажлаа авснаас хойш уулзаж байгаа анхны төрийн өндөр дээд албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 9 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 9 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 9 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 10 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 11 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 11 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 12 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 13 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 13 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 13 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 14 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 15 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр