АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшихээр боллоо


2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан Нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар шийдэхээр болсон билээ. Санал асуулга өчигдөр буюу Лхагва гарагт 10:00-20:00 цагийн хооронд явагдаж дууссан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө санал асуулгын дүн гарч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.

Санал асуулгад нэр дэвшигчдийн авсан оноо:

Х. Баттулга 2740.94

Р. Амаржаргал 2374.85

Д. Дорлигжав 1058.64

Н. Алтанхуяг 1044.20

Л. Болд 917.30

Б. Жаргалсайхан 213.66

Одоогоор МАН-аас УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд нэр дэвшихээр болоод байгаа бол МАХН-аас нэр дэвшигч тодроогүй байна.

АН-аас нэр дэвшихээр болсон Х. Баттулгын намтар:

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн байсан юм.

Боловсрол:

1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль

1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал

1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал

1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 46 минутын өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 58 минутын өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 1 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 1 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 3 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 3 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 4 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 5 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 5 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 5 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 5 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 7 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 22 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр