БНЭУ-ын Дели хотоос эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан мянга гаруй хүн байна. Үүнээс гадна Энэтхэгт байгаа лам хүүхдүүдийн асуудал яригдаж байгаа. Тэд Дели хотоос 2000 км зайд шавилан суудаг. Тиймээс энэ замаар тээвэрлэн Дели хотод авчрах нь бэрхшээлтэй байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. Харин тухайн хүүхдүүдийн байгаа газартай ойр байгаа Энэтхэгийн хотууд нь нислэг хийдэггүй хотууд байна.
Тиймээс лам хүүхдүүдийг дараагийн нислэгээр авчрах асуудлыг судалж байна гэлээ.