Япон улсад ажиллаж амьдарч байгаа 12 мянга гаруй иргэдийн 1050 нь эх орондоо ирэх хүсэлт гаргаж, Элчин сайдын яамныхаа үүдэнд тайван жагсаал зохион байгуулж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэдийг авчрах төлөвлөгөөг гаргаж, шат дараатай хэрэгжүүлнэ. Ингэхдээ тусгаарлах байрны нөөц болон тухайн улсын нөхцөл байдлыг харгалзан шийдвэрийг гаргахыг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.
Мөн ОХУ-д байгаа оюутнуудыг авчрах асуудлыг судалж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсад ажиллаж, амьдарч байгаа МУ-н иргэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм байна.