Мэргэжлийн хяналтын ерөнхий газар: Коронавирусийн халдвараас гадна бусад төрлийн халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах шаардлагатай байна. Тухайлбал, Ховд аймагт 23 ширхэг тарваганы нойтон махыг оруулах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан. Амьтны түүхий цус уух, мах идэх зэрэг нь мал амьтнаас гарах халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг бий болгож байдаг.
Зарим нутагт өвөлжилт хүнд байснаас малын сэг зэм их байна. Тухайн сэг зэмийг яаралтай устгалд оруулж, халдваргүйжүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна