Халдвар авагчдын тоо 4,1 саяд хүрч, 1,4 сая хүн эдгэжээ


Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байна. Өчигдөр ачаа тээвэрлэн ирсэн онгоцны багийн ажилчид болон таван тонн ачааг халдваргүйжүүлэн ажилласан байна. 

Аюулын зэргийг бууруулж, хөл хорионы зэргийг багасгаснаар халдвар тархах нь нэмэгдэж байгааг Ухань хотын жишээнээс харж болно. Учир нь хөл хорионы зэргийг бууруулснаар нэг байранд таван хүн голомтлон халдварлажээ. Тиймээс хүн бүр эрсдэлийн иөндөр түвшинд байгаагаа ухамсарлаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна. 

ДЭМБ-ын 05.11-ний мэдээллээр, ОХУ-д даваа гарагт 11620 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 2000-г давсан байна. Өдөрт 10 мянган тохиолдол нэмж бүртгэгдэж, Москва хотод халдвар эрчимтэй тархаж байна. Европын орнуудад хязгаарлалтын эрчмээ сулруулж байна. Номхон далайн бүсийн орнуудад ч хөл хорионы зэргээ сулруулж, хичээл сургууль, кино театруудыг нээж байна. 

БНХАУ-д даваа гарагт 17 тохиолдол бүртгэгдсэний тав нь Ухань хотод байна. Бусад тохиолдлуудын хувьд долоо нь гадаадаас ирсэн байна. Сөүл хотод халдвар нэмэгдсэнээс үүдэн энэ долоо хоногт хичээл сургуулийг нээх байснаа дахин нэг долоо хоногоор хойшлуулжээ. 

МУ-ын хувьд өнөөдрийн хувьд ажиглалтын байранд 912 иргэн байна. ХӨСҮТ, ЦТЭ, Жаргалантын сувилал, Энх саран, Кентав зэрэг зочид буудал болон амралт сувиллын газруудад байгаа. Ажиглалтад байгаа хүмүүсээс хорт хавдартай 6, жирэмсэн эмэгтэй 40 байна. Эдгээр хүмүүст орон нутгийн төв эмнэлгүүд болон нийслэл дэх 3 дахь шатлалын эмнэлгүүдээс тусламж үзүүлж байна. 

Улсын хэмжээнд ажиглалтад байгаа иргэдэд 141 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан үйлчилж байна. 

Нийслэлд 3106 иргэн гэрийн тусгаарлалтад байсан. Өнөөдрийн байдлаар 450 иргэн байна. Тэдэнд ӨЭТ-өөс тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн үйлчилгээг хоногт 1840 иргэн үзүүлж байна. 

Гурван удаагийн тусгай нислэгэр ОХУ-аас оюутнуудаа авчрах, Туркээс иргэдээ авчрах ажлын хүрээнд багт явж ажиллах эмч, сувилагч нарыг томилон бэлтгэл ажлыг хангаж байна. 

Хэрэв халдвар тархвал амьсгалын замын цочмог байдал үүсдэг талаар эмч нар зөвлөж байна. ийм тохиолдолд амьсгал дэмжих тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслүүдийнхээ хангалт нөөцийг бэлдэж байна. Ингэхдээ тусгай үүргийн онгоцоор авчрах, гааль НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 15 хүнийг бүрэн эдгээж гаргаж байна.  Удахгүй хоёр хүнийг гаргахад бэлэн болж байна. Ингэхдээ 2-3 удаагийн давтан шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдполд эмнэлгээс гаргаж байгаа. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочид дархан-УУл дахь лабораторит шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 23 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08
ЭМГЭНЭЛ 2025/07/08