“Францад худалдагдсан гэх эмэгтэйн хоолонд хар тамхи хольж, хорьсон гэсэн мэдээлэл ирээгүй”


Франц Улсын Марсель хотод амьдардаг монгол бүсгүй хар тамхинд хордож, бусдад зарагдсан тухайгаа сэтгүүлчид мэдэгдэж, тусламж хүссэн билээ. Тэрбээр “Хамт амьдарч байсан молдав иргэн миний бичлэгийг порно сайтад зарж байсныг мэдсэн. Хоолонд маань хар тамхи хийж, хордуулаад, гэрийн хорионд байлгаж байна. Мөн нохойны хоолонд бас хар тамхи хийсэн. Бид хоёрын амь хутганы ирэн дээр ирлээ.  Элчин сайдын яам амарсан, цагдаа тоохгүй байна. Хамтран амьдрагч маань “Чи аль хэдийн зарагдсан” гэж хэлээд хорьсон” гэж бичсэн юм. Харин энэ талаар Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны консул А.Нямбазараас тодруулахад “Олон нийтийн сүлжээгээр цацагдсан шиг асуудал болоогүй. Тухайн эмэгтэй нь Франц Улсад олон жил амьдарч байгаа юм билээ. Хамтран амьдрагчтайгаа маргалдсаны улмаас ийм асуудал үүссэн гэсэн. Хоолонд нь хар тамхи хийгээд, хорьчихсон зүйл байхгүй. Сэтгэл санааны хямралтай байх үедээ сэтгүүлч рүү мессэж бичиж, буруу ойлголт өгсөн гэсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Нарийн тодорхой мэдээлэл өгөх хүсэлтийг цагдаагийн газарт илгээсэн. Тухайн эмэгтэй өөрөө цагдаад гомдол гаргаад, хэргийг шалгуулж байгаа. Гэхдээ энд тухайн иргэн хэлсэн шигээ өөрөө юу болсон талаар байцаалт өгөхөөс татгалзах юм бол асууж, лавладаггүй. Хүнд нөхцөл байдалд орж, бусдад худалдагдсан зүйл байхгүй. Манай Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй ханддаг. Гадаад, монгол гэлтгүй “Хамт амьдарч байгаа хүн маань намайг зодоод байна” гээд ханддаг” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 3 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 5 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 6 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 18 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 19 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа Өчигдөр
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2025/07/08
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08
ЭМГЭНЭЛ 2025/07/08