Д.Халиунаа “Зөв амьдрах ухаан төв”-д байх хугацаанд Д.Загдаа болон түүний эхнэр хэрэглээний зардал нэрээр хүүхдийн мөнгийг нь өгдөггүй байсан. Тус төвийн цэцэрлэгт 24 цагаар цалингүй ажиллаж байсан. Зургаан сарын дараагаас байдал улам дордож Д.Загдаа түүнийг дарамталж машин угаалгаж, үг хэлээр доромжилж, зарим үед цохиж биед нь дураараа хүрч эхэлсэн байна. Цаашлаад эхнэр нь байхгүй үед гэртээ хүчиндэж хүнд хэлбэл “Ална” гэж сүрдүүлж байжээ. Нэг удаа хоёр залуутай нийлж гурван өдөр хүчирхийлсэн. “Зөв амьдрах ухаан төв”-д Д.Халиунааг зөвхөн Д.Загдаа хүчиндээд зогсохгүй нийгмийн ажилтан нь хүчиндсэн гэж хохирогч мэдээлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна