Бүрэн шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг онцлох 3 шалтгаан

О.Шүрэнцэцэг
2020/03/23

Дэлхий өнөөдөр өчигдрөөс илүү хурдтай байхыг, технологи мэддэг байхыг, хиймэл оюун ухаантай харьцаж чаддаг байхыг, илүү ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хиймэл оюун ухаан, дижиталчлалын хөгжил бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та бидний цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж байгаагаар хялбархан хэмжих боломжтой. Ингэж хэлэхээр төлбөр тооцоотой ойр ажилладаг миний хувьд интернэт банк юун түрүүнд санаанд орж байна. Төлбөр тооцоог банк оролгүй хаанаас ч хурдан хийж, үнэ цэнтэй цаг хугацаагаа банканд дугаарлахаас өөр чухал зүйлд зориулах боломжийг авчирснаасаа хойш интернэт банк илүү ухаалаг болсоор, төсөөллөөс давсан үйлчилгээнүүдийг цоо шинээр санал болгосоор байгаа нь та бидний амьдралыг илүү хялбар болгож байгааг анзаарсан уу? Тэр дундаа Голомт банкны шинэчлэгдсэн Интернэт банкны шинэ боломжуудыг онцолмоор байна. 

Салбар, тооцооны төвийн ачаалал харах 

Банкаар үйлчлүүлэхээр зорих үедээ тухайн салбар ачаалал ихтэй байснаас дугаараа хүлээн цаг заваа алдах вий хэмээн бодох шаардлагагүй болжээ. Интернэт банкны АТМ байршил цэсээс улс даяарх бүхий л салбар, тооцооны төвөөр хэдэн хүн үйлчлүүлэхээр дугаар аван хүлээж байгааг харах боломжтой болсноор ачаалал багатай салбараар үйлчлүүлэн, үнэт цагаа хэмнэх боломжтой. 

Дансны мэдээллээ нууцлах

 Интернэт банкаар нэвтрэн орсноор таны дансны мэдээлэл, дансны үлдэгдэл мөнгөн дүн гэх зэрэг санхүүгийн чухал мэдээллүүд компьютерийн дэлгэц дээр шууд л гараад ирдэг. Ингэснээр ойр орчим дахь бусад хүн таны дансны мэдээллийг харах эрсдэлтэй, гэхдээ хэн бусдад өөрийн дансны үлдэгдэл, хэдэн төгрөгийн зээлтэй, хадгаламжтай зэргээ мэдэгдэхийг хүсэх билээ. Харин Голомт банкны шинэчлэгдсэн Интернэт банк руу нэвтрэхэд дансны мэдээлэл тань нууцлагдсан байдлаар харагдах бөгөөд зөвхөн таны курсороо аваачсан хэсгийн мэдээллийг л харуулах болно. 

Мөнгөн дүнгээ өөрчлөхөд л хангалттай 

Байнга гүйлгээ хийж, харьцдаг данснуудтай ч гүйлгээ хийх бүртээ тэдгээр дансны дугаарыг дахин дахин бичих төвөгтэй байдаг уу? Тэгвэл бидний хамгийн ихээр харьцдаг, эсвэл хамгийн сүүлд гүйлгээ хийсэн данснуудыг шинэчлэгдсэн Интернэт банкны дэлгэцийн дээд хэсэгт харагдахаар шийдсэн байна. Ингэснээр дурын дансан дээр дарснаар шилжүүлэг хийх данс, хүлээн авах данс болон мөнгөн дүн автоматаар гарч ирэх бөгөөд зөвхөн мөнгөн дүнг л өөрчлөх ганцхан үйлдэл хийхэд л хангалттай. 

Энэ мэтээр бидний цаг хугацааг хэмнэж, үйл хөдлөлийг хялбар болгох шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг эдгээр болон бусад шинэ шийдлүүдтэй www.egolomt.mn -ээр орон танилцаарай. Илүү ухаалаг, илүү олон боломжийг нэг дор нэгтгэсэн шинэлэг интернэт банк таныг угтах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 10 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 15 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 18 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 19 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 19 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27