Хотын дарга Х.Нямбаатар дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа эвдрэл гэмтэлтэй орхиж буй компаниудаар өөрсдөөр нь замыг хэвийн болгох ажлыг хийлгэнэ гэж мэдэгдэв.
Тэрбээр "Жил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны шугам засах ажлууд хийгддэг. Нийслэл зам харгуйгаа засаад л араас нь яам очиж ухаж төнхөөд шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болно. Эргээд нөгөө сайхан зассан зам цөмрөөд хэмхрээд байдаг. Үүнийг бас ялгаж салгана биз ээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдөө хийсэн бөгөөд нийслэлд хүлээлгэн өгөөгүй. Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна