Тэмдэглэл: Хайр өвтгөдөг. Гэхдээ, аз жаргалтайгаар...


Өвдөх, өвдөлт хэцүү.

Харин “аз жаргалтайгаар өвдөх” гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү? Хэрэв аз жаргалтайгаар өвдөж болдог бол тэр нь хайрын өвдөлт байх болов уу. Хайраас тийм л өвдөлтийг мэдрээрэй,  бас мэдрүүлээрэй.

Нэг.

Ид залуухан насны гал дөл хорин хэдтэй айлын ганц хүү. Дутагдаж гачигдахын бэрхшээлийг туулаагүйн гавьяа нь ижий аавынх нь цаг наргүй хөдөлмөр.

Элбэг дэлбэг бүхэн хүний зан аашийг эвддэг ч байж магад. Тэглээ гээд эцэг эх бүхэн үр хүүхдээ зориудаар гачигдуулж зүрхлэхгүй. Харин тэднийхээ тэр сэтгэлийг үл анзаардаг үр хүүхэд байж болохгүй. Тийм алдааг санаатай, санаандгүйгээр гаргасан бол дахиад алдахгүй байхад л болно. Хүний эцэг эх үр хүүхдээ ямар ч том алдааны ард ч уучилсаар суудаг өгөөмөр ачтанууд билээ.

Хоёр.

Амьдралын алхам бүр амар биш. Гараасаа чанга хөтлөлцөөд “чадна аа” гээд зориглоод эхлүүлсэн амьдралын онгоц нэгэнт хөдөлсөн л бол буцах боломжгүй. Учир нь тэр онгоцон дээр танд итгэсэн хань тань, танаас өөр ямар ч баатрыг мэддэггүй үрс тань бий. Тэднийхээ нүдэн дээр эргэж буцаж, итгэлийг нь эвдэж боломгүй. Ямар ч том бэрхшээлийг давах шат нь итгэлцэл болоод хүндлэл билээ. Анх л онгоцон дээр хөтлөлцөөд гарсан шигээ харилцааг үүрд хадгалахын тулд дандаа ярилцаарай.

Гурав.

Хамт байхдаа гол нь биш мартахгүй байхыг л хайр гэдэг. Дандаа сайн сайхныг хүсэж, дандаа зөвийг хийх нь хайранд зориулагдах хамгийн эрхэм үйл нь билээ.

Дөрөв.

Хамгийн тэсвэрлэшгүй өвдөлтийг эх хүн л мэдэрдэг. Гэхдээ тэр л өвдөлт хамгийн аз жаргалтай байдаг. Учир нь эх хүний амьдралын утга учир нь үр хүүхэд нь юм. Чангахан дуугаар зэмлэчхээд, бүлтгэр нүдийг нь харж нулимсаа нуудаг эх хүний сэтгэлээс үрийнх нь өчүүхэн ч сүүдэр ч олдохгүй. Эх нь үрээ, үр нь эхээ хайрладаг хайраар дэлхий эргэдэг байвал хэчнээн сайхан. Тэр эргүүлэх хүчний нэг нь танаас ундрах хүнлэг сэтгэл байгаасай.  

Тав.

Таныг хүндэлдэг, таны хариуцсан ажлыг та л хамгийн шилдгээр гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрдөг тийм хамт олон таны эргэн тойронд байгаа бол та хэчнээн их азтай вэ. Өрсөлдөөн хүнийг хүчирхэгжүүлдэг гэх ч урам, дэмжлэг түүнтэй  харьцуулшгүй чадалтай шүү. Өөрийн тань амжилтын төлөө чангаар баярлаж, алдааг тань чимээгүйхэн шивнэдэг найзууд танд олон байгаа бол танд бас баяр хүргэе.

Өөртөө дандаа сайхныг хүсдэг шигээ бусдад дандаа сайхныг хүсье. Хайр өвтгөдөг. Гэхдээ тэр өвдөлт нь хайртай учраас санаа тавьсан, хайртай учраас уучилсан, талархсан мэдрэмжээр илэрч байгаасай. Хайр өвтгөдөг. Гэхдээ аз жаргалтайгаар...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 8 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 16 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27