НЭМГ: Резидент эмч нарт өдрийн 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно


COVID-19 халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, резидент эмч нарыг дайчлан сургаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

Коронавируст COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос нийт 185 орныг хамраад байна. COVID-19 цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ. 

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна. 

Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) -Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна.

Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа. 

Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх Даваа гарагаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 8 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 16 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27