Коронавирусээр халдварлан эмчлүүлж байгаа Франц иргэнтэй онгоцны зэрэгцээ суудалд сууж ирсэн Английн иргэн Увч аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа.
Түүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч давтан шинжилгээ хийсэн. Тэгвэл давтан шинжилгээний хариу нь өмнөх шинжилгээний хариугаа баталсан дүнг үзүүлсэн бөгөөд коронавирус илрээгүй байна.
Мөн Англи иргэний хавьтагч нарын шинжилгээний хариу ч сөрөг гарчээ. Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд ажиглан тусгаарлалтын хугацаа дуусах болоогүй байна.