ХӨСҮТ-д эмчлүүлж буй Франц иргэн захидал бичжээ


Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж буй Франц улсын иргэнд хандан Орхон аймгийн V сургуулийн 5-д ангийн сурагч Н.Оюунцэцэг гуравдугаар сарын 11-нд захидал бичсэн байна. Тэгвэл Франц улсын иргэн Н.Оюунцэцэгт талархал илэрхийлж, хариу захидал илгээжээ. 

"Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?

Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө.

Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгнүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсч байна.

Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж  байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе! Захидал бичсэнд дахин баярлалаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 2 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 7 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 10 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 12 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 12 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 21 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27