NBA-ын супер од Кевин Дюрант халдвар авсан нь батлагдлаа


Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж байгаа энэ үед АНУ-ын мэргэжлийн спортын ертөнцөд нөлөөгөө үзүүлэх нь цаг хугацааны асуудал боллоо. Халдвараас болж олон тооны тэмцээн арга хэмжээнүүд цуцлагдаж, дэлхий дахинд сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд цуцлагдаж байгаа энэ үед мэргэжлийн тамирчид болон дасгалжуулагч нар өртөж эхэллээ. 

Одоогийн байдлаар спортын ертөнцөд коронавирусийн халдвар авсан хасгийн тод од Кевин дюрант болоод байна. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Брүклин Нец багийн тамирчдаас дөрвөн хүн шинжилгээгээр эерэг хариу гарсны нэг нь Кевин Дюрант бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн, ямар нэг шинж тэмдэг үзүүлж эхлээгүй байгаа гэж “The athetic” сэтгүүлд мэдээлжээ. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны эргэн тойронд ковид19 өвчнийг үүсгэгч сарс ков-2 вирусээр халдварласан анхны тоглогч нь Утахх жазз багийн төвийн тоглогч Рүди гоберт болсон бөгөөд уг тохиолдоос хойш лигийн үндсэн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа ч ирэх зургаадугаар сарын сүүлээр лигийн тоглолтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь бүх тоглолтоо цуцлах шийдвэр гаргасан нь бусад мэргэжлийн спортын холбооноос анхных байсан бөгөөд удалгүй NHL  улирлын тоглолтуудаа цуцалж, MLB хаврын бэлтгэл сургуулилтуудыг мөн цуцалж, улирлын нээлтээ дөрөвдүгээр сарын дунд хүртэл хойшлуулаад байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 2 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 7 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 10 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 11 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 11 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 21 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27