ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Гуравдугаар сарын 17-нд "Берлин-Улаанбаатар" чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээний хариу "эерэг" гарсан нь батлагдсан. Ингэснээр Монголд нийт зургаан тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа юм. Батлагдсан тохиолдлын дөрвийнх нь биеийн байдал дунд зэрэг, Франц иргэний биеийн байдал тогтвортой, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна гэж мэдээлэв.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг ар араас нь хийж байна.