Улаанбаатар-Стамбул-Улаанбаатар чиглэлийн "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн нислэг Улаанбаатарт 3 дугаар сарын 19-ний өдрийн 01:27 цагт буухаар төлөвлөж байна. Уг нислэгийн бүртгэлийн үйл ажилагааг Москва хот дахь "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын ажилтан Стамбул хотын нисэх буудалд ажиллаж гүйцэтгэлээ. Нисэх буудал дээр нэг ч монгол хүн үлдээгүй бөгөөд халуунтай зорчигч гараагүй болно.
Хамтран ажиллаж тусалсан Стамбул хот дахь Консулын газрын болон Анкара хот дахь ЭСЯ-ны дипломатууд мөн ХӨСҮТ-ийн ХМХА-ны эмч нартаа маш их баярлалаа.
Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эм, маск үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.
Истанбул хот дахь ерөнхий консулын газар болон Анкара хот дахь элчин сайдын яам бүртгэлийн ажлыг зохион байгуулжээ.