Тусгай үүргийн онгоц шөнийн 01 цагт ирнэ, Ц.Элбэгдорж багтсангүй

Өнөрцэцэг
2020/03/18

Улаанбаатар-Стамбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг өнөөдөр /2020.03.18/ өглөө 06:46 цагт хөөрч, Стамбулд орон нутгийн цагаар өглөөний 10:22 цагт буухаар тооцож байна.

Тус нислэгээр 102 зорчигч, 4012 кг карго, 197.8 кг шуудан тээвэрлэж явсан бол Стамбул-Улаанбаатар чиглэлийн OM7262 дугаартай тусгай нислэг Стамбулаас орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрч, Улаанбаатарт 2020.03.19-ний 01:00 цагт буухаар төлөвлөж байна.

Тус нислэгээр 256 зорчигч, 9 тонн карго тээвэрлэн ирэх юм.  

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл тусгай үүргийн чиглэлд ниссэн дөрвөн онгоцоор Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэнгүй. 


Стамбулын нислэг ирснээр Монгол Улсын Засгийн Газар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж дөрвөн улсаас иргэдээ авчирч дуусаад байна. Цаашдаа ахин нислэг үйлдэж иргэдээ нэмж авч ирэх асуудлыг УОК шийдэх ажээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 2 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 7 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 7 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 16 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27