Х.Алтанхуяг: ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох хуулийн төслийг өргөн барьсан нь цагаа олсон арга хэмжээ

О.Шүрэнцэцэг
2020/03/18

УИХ-ын нэр бүхий гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮДС-аас хувьдаа болон хамаарал бүхий компанидаа зээл авсан нь олон нийтэд ил болсон. Дуулиан, шуугиан дагуулсан энэ хэрэгт холбогдсон 49 гишүүн өнөөг болтол хариуцлага тооцоогүйгээр барахгүй улсад учруулсан хохирлоо нэг нь ч эргүүлэн төлөөгүй байгаа.  Харин “Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын зүгээс ЖДҮ-ийн хэргийг нэхэн сануулж, нэр бүхий УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож, хувьдаа завшсан олон тэрбумаар яригдах мөнгийг ЖДҮДС-нд буцаан төлүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ талаар “Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Х.Алтанхуягтай ярилцлаа. 

-“Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын зүгээс өчигдөр ХХААХҮ-н сайд Ч.Улаанд албан шаардлага хүргүүлсэн. Та бүхэн юуны учир албан шаардлага хүргүүлэв?

-2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Ч.Улаан сайдын Зээл төлүүлэх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэдэг тушаал гарсан. Энэхүү тушаалын 1.3-т “...1.1, 1.2-т заасан зээлдэгч нараас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр алдангид хамаарахгүй....” гэсэн байгаа юм. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр Ч.Улаан сайд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий компаниудыг мэдэж байгаагаа нотолж байгаа хэрэг. Тиймээс ч манай ТББ-ын зүгээс дээрх компаниудын нэрсийг олон нийтэд зарла гэдэг шаардлагыг хүргүүлээд байна. Төрийн байгууллагууд албан бичиг хоорондоо шидэлцээд ажил хийдэггүй. Сарын өмнө “Иргэдийн нэхэх эрх”  ТББ-ын зүгээс нээлттэй шаардлагыг хүргүүлсэн. Уг нь ТББ-аар шаардуулахгүйгээр УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компанийн нэрсийг аль хэдийнэ зарлачих ёстой байсан шүү дээ. Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Иргэд мэдээлэл авах тухай хуулийн 14.8-д заасны дагуу долоо хоногийн дотор хариу өгөх ёстой. Хэрэв хариу өгөхгүй бол бид хуулийн байгууллагад хандана. Цаашид бидний шаардлагад хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээ рүү шилжинэ. Ямартай ч бид зүгээр суухгүй. ЖДҮДС-аас хамаарал бүхий компанидаа авсан зээлийг нь заавал эргэн төлүүлнэ.

-УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр “Өндөр хүүтэй зээлтэй иргэд, ААН-ийн зээлийг гурван хувьд хуулийн төслийг өргөн барьсан. Жинхэнэ ЖДҮ-чид, ААН-үүд дэлхий даяар тархсан халдварт цар тахлаас болж хүндхэн байдалд ороод байна шүү дээ?

-Ардчилсан намын өргөн барьсан хуулийн төслийг бид бүрэн  дэмжинэ. Үнэхээр цаг үеэ олсон шийдэл гэж  харж байна. Монгол Улсад шинэ корона вирус дэгдсэний улмаас  иргэд, ААН-үүд маш хүнд байдалд орсон. Банк болон ББСБ-аас 17-18 хувийн маш өндөр хүүтэй зээл авчихсан иргэд, ЖДҮ эрхлэгчид дарамтанд байна. Өнгөрсөн хоёр сарын хугацааг дүгнээд харвал улс оронд эдийн засгийн томоохон хүндрэл үүсэх нөхцөл бүрдсэн. ААН, ЖДҮ эрхлэгчид эрсдлээ даахгүйд хүрч, энэ нь эргээд эдийн засгийн хүндрэл рүү түлхэх магадлал өндөр байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжих ёстой. Томоохон үйлдвэр, компаниуд эрсдлээ даагаад гарна. Харин өрхийн бичил бизнес, ЖДҮ эрхлэгч иргэд, ААН-үүд энэ эрсдлийг давж гарч чадахгүй. ЖДҮ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох асуудал тусгагдсан юм билээ. Түүнчлэн арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээл рүү шилжүүлэх зэрэг асуудлууд тусгагдсан байна. Энэ нь ЖДҮ эрхлэгчдийн бий болгосон ажлын байрыг авч үлдэх, эдийн засгийн эрсдлээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ.

-ЖДҮ гэсэн хар хавтастай номыг  танай ТББ-аас тараасан тухай сошиалд бичсэн байсан. Энэ ном ямар учиртай юм бэ?

-“Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын зүгээс ЖДҮ-ийн талаар ном гаргасан. Номоо айлын хаалга нүдээд тараагаад явж байна гэх мэтчилэн биднийг гүтгэсэн, доромжилсон маш их дайралтууд ирж байна. Бид анх ажлаа эхлүүлэхдээ ямар дайралт ирэхийг мэдэж байсан. Тиймээс няцаж, шантрахгүй. Тэртээ тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болчихсон асуудал шүү дээ. Түүнийг л эмхэтгэж ном болгосон хэрэг. Энэ номыг иргэд таатай хүлээж авсан. Тэр бүр үнэн бодит мэдээлэл авч чаддаггүй юм байна. Харин бидний эмхэтгэсэн номыг уншаад ийм учиртай юм байна гэдгийг нь мэдэж байна. ЖДҮ-ийн хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайдаас эхлээд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон нь үнэн. Энэ бол баримтаар нотлогдсон асуудал. Түүнээс өнөөдөр би гэнэт яриад байгаа юм биш. Эрх баригчид үүнд эмзэглээд ганц ТББ руу дайрах шаардлагагүй. Хулгайлсан мөнгөө л эргүүлээд төлчих, хуулийн дагуу хариуцлагаа хүлээчих. Иргэд, ард түмэн үүнийг л хүсч байгаа. ЖДҮ-ийн луйврын эсрэг ард түмэн олуулаа нэгдэж байж л төрд шургалсан хулгайч нарт хариуцлага тооцуулна. Иргэд ЖДҮДС-аас зээл авъя гэсэн ч шударгаар хөөцөлдөөд авч чаддаггүй. Тэгэхээр шударга бус зүйлийн эсрэг нэгдэнэ, дуу хоолойгоо нэгтгэнэ, ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг дахин сонгохгүй гэдгээ хэлж байна.

-“Иргэдийн нэхэх эрх” ТББ сар шинийн өмнө Дархан, Эрдэнэтэд ажилласан гэж дуулсан. ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллаад иржээ?

-“Иргэдийн нэхэх эрх” ТББ орон нутагт салбар хороодоо байгуулаад ажиллаж байна. ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллаж байгаа. Хөл хорио цуцлагдсан учраас энэ ажлаа үргэлжлүүлнэ. Дархан-Уул аймагт гэхэд 100 гаруйхан ЖДҮ эрхлэгч байдаг юм билээ. Гэтэл Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн гурван тэрбум төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Төв аймагт гэхэд ердөө 2-3 ЖДҮ байдаг. Гэтэл А.Сүхбат хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан.  Төв аймагт МАН сүүлийн 20-30 жил засагласан. Үр дүнд нь бизнес, үйлдвэрлэл хөгжөөгүй, Улаанбаатартай хамгийн ойр хэрнээ хөгжил дорой байх жишээтэй. ЖДҮДС-ийн мөнгө очих ёстой эзэндээ хүрсэн бол өнөөдөр орон нутаг, нийслэлд хэчнээн ажлын байр бий болгох байв, эдийн засагт хэр хэмжээний хувь нэмэр оруулах байсан бэ, иргэдийн амьдралд ямар ахиц, дэвшил гарах байсан гээд яриад байвал энэ бол маш том гэмт хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайд нь ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдсон. Төрсөн дүүгийнх нь компани ЖДҮДС-аас зээл авсан нь баримтаар нотлогдсон. УИХ-ын дарга нь ЖДҮ-чин, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нь ЖДҮ-чид. ҮАБЗ-ийн хоёр гишүүн нь ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдчихсон, УИХ, Засгийн газрын гишүүдийн хэн нь ч хэндээ хариуцлага тооцдоггүй, бүлэглэлийн шинжтэй гэмт хэрэг болчихсон байхгүй юу. Үүнийг шахаж, шаардаж хариуцлага тооцуулах боломжтой хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Шахаж, шаардаж хуулийн дагуу хариуцлага тооцуулах хэрэгтэй. Энэ хүмүүс төрөөс хулгайлсан мөнгөөрөө дахиад сонгуульд оролцох гээд, нэр дэвших гээд тойргоо сольчихсон явж байна.  Иргэдээс хулгайлсан мөнгөө иргэдэд буцаагаад тараана гэж ярьж байна. Энэ дэндүү их доромжлол биш гэж үү. Иргэдийг дэндүү дорд үзэж, тэнэг, мулгуу гэж үзэж байгаагийн илэрхийлэл. Иргэд та нарын бодож байгаа шиг тэнэг биш. Удахгүй иргэд сонголтоо хийнэ. Өөрсдийнх нь боломжийг хулгайлсан, муу муухайгийн үүр уурхай болсон энэ хүмүүсийг дахин сонгох уу. Үгүй шүү дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурч эрх баригчид иргэдийг доромжилж байна. ЖДҮ-чид, хүчиндэгч, гэмт хэрэгтнүүд гээд бүх л бузар булай үүрлэсэн эрх баригчдаас бид хариуцлагаа нэхнэ, хариуцлага тооцуулна. Зөвхөн мөнгөө төлөөд зогсохгүй тэд ард түмнээс уучлал гуйх ёстой.



Х.Алтанхуяг: ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох хуулийн төслийг өргөн барьсан нь цагаа олсон арга хэмжээ
Х.Алтанхуяг: ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох хуулийн төслийг өргөн барьсан нь цагаа олсон арга хэмжээ
Х.Алтанхуяг: ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох хуулийн төслийг өргөн барьсан нь цагаа олсон арга хэмжээ
Х.Алтанхуяг: ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох хуулийн төслийг өргөн барьсан нь цагаа олсон арга хэмжээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 2 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 7 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 7 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 16 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27