Эрүүл мэндийн яамнаас 19:24 минутад мэдээлэл хийлээ.
"Сөүл-Улаанбаатар", "Берлин-Москва-Улаанбаатар" чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн юм. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр /2020.03.17/ "Берлин-Москва-Улаанбаатар"-ын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс шинэ коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад КОВИД-19 халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн иргэн Итали улсаас ирсэн бөгөөд одоогоор биеийн байдал тогтвортой байна. Өчигдөр халдвартай болох нь тогтоогдсон иргэний ойрын хавьтал биш гэж үзэж байна.