Голомт банк ОХУ-ын Сбербанктай Мэдээллийн Технологи, Дижитал банкны чиглэлээр хамтран ажиллана

О.Шүрэнцэцэг
2020/03/17

Голомт банк ОХУ-ын Сбербанктай мэдээллийн технологи болон дижитал банкны чиглэлээр хамтран ажиллах гэрээг өнгөрөгч сарын 20-ны өдөр Москва хотноо байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Тус гэрээнд Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Сбербанкны Санхүүгийн байгууллагын захирал Ольга Клячко нар гарын үсэг зурсан юм. Уг гэрээний хүрээнд тус хоёр банк дижитал шилжилт, дата аналитик, төлбөр тооцоо, кибер болон мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр харилцан туршлага солилцон, мэдээллийн технологийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. ОХУ болон Зүүн Европтоо хамгийн томд тооцогдох Сбербанкны хувьд 2020 он гэхэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн технологид бүрэн суурилсан компани болохоор зорьж байгаа төдийгүй мэдээллийн технологийн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Тус банкны бүтээгдэхүүн үйлчилгээ нь орчин үеийн хамгийн шинэлэг технологид суурилсан бөгөөд банкны салбар төдийгүй эрүүл мэндийн салбарыг хамарсан өргөн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг байна. Системийн нөлөө бүхий, дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч банкны хувьд Голомт банк байр сууриа улам бэхжүүлж, мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн Сбербанктай хамтран ажиллах болсон нь дэлхийн хэмжээний туршлага солилцох чухал алхам болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 20 минутын өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 27 минутын өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 3 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 4 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 4 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 14 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27