Энэ сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн харьяат 21 настай эрэгтэй Казахстанаас ирэхдээ халуурсан шинж тэмдэгтэй тусгаарлагдсан талаар бид мэдээлсэн.
Түүний шинжилгээний дээж өчигдөр ХӨСҮТ-д ирж, хариу гарсан байна. Тодруулбал, шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Баян-Өлгий аймагт нийт 196 иргэний тусгаарлаад байгаа билээ.