Зариг.мн сайт 2019 оны 11-р сарын 27-д "Хурандаагийн хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай" нэвтрүүлгийг Сэлэнгэ аймгаас бэлтгэж хүргэсэн.
Мөн 2020 оны нэгдүгээр сарын 24-нд Тагнуулын ерөнхий газрын ажилчид дээрэм үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж буй талаар анх мэдээлсэн юм.
Өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өглөөний 09 цагт Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн эхнэр Дархан цаазат Богд ууланд том газартай талаар мэдээлсэн юм.
/2020/03.16/-нд буюу нийтлэл гарсны зургаан цагийн дараа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Зариг.мн сайтыг эрхлэн гаргадаг "Ган-Үзэгтэн" компанид нэхэмжлэл ирлээ. Учир нь Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нэр төрд халдсан талаар нэхэмжлэл гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна