УОК-оос шийдвэр гаргаж гадаад улс орнуудаас зайлшгүй эх орондоо ирэх шаардлагатай 1000 орчим иргэнээ авч ирэхээр болсон юм. Үүний дагуу өнөөдөр "МИАТ" ХК нь тусгай нислэг үйлдэж 244 иргэнийг БНСУ-аас Монголд зөөвөрлөж тусгаарлах байранд хүргэлээ. Дараагийн тусгай нислэг "Истанбул-Улаанбаатар" чиглэлд 2020 оны гуравдугаар сарын 18-нд товлогджээ. Мөн л 250 орчим иргэнийг авч ирэхээр төлөвлөсөн байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна