Баян-Өлгий аймгийн 21 настай эрэгтэй өчигдөр Казахстанаас орж ирэхдээ халуурсан учраас тусгаарлагдсан байна. Өчигдөр шөнө түүнээс шинжилгээ авч Улаанбаатар хотруу яаралтай илгээсэн бөгөөд маргааш өдөр ХӨСҮТ-д ирэхээр байгаа юм. Холын аймагт сэжигтэй тохиолдол илрэнгүүт сорьцыг Улаанбаатар хотруу тээвэрлэх маш хүндрэлтэй асуудал үүсээд байгаа аж. Хугацаа алдах, дээр нь хурдтай явах шаардлага үүсээд байна. Одоогийн байдлаар тус аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хааж 59 иргэнийг тусгаарлаад байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна