МИАТ ХК-ийн тусгай нислэг 244 иргэнээ эх оронд нь авчрахаар БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас хөөрсөн болохыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээллээ.
Эх орондоо ирж буй иргэдээс Дэгү болон Бусан хотоос ирсэн эсхүл шинж тэмдэг илэрч буй иргэдийг ХӨСҮТ рүү тусгаарлах юм. Харин жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн Цэргийн төв эмнэлэгт, үлдсэн иргэдийг Хан-Уул дүүрэгт байрлах Энхсаран сувилалд 14 хоног тусгаарлана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна