Сөүлээс 250 орчим зорчигч бүртгэлээ хийлгээд дуусчээ. Эдгээр ирсэн иргэдийг маш нарийн зохион байгуулалттай онгоцноос буулгаж тусгаарлах байранд хүргэх юм байна. Өнөөдөр нислэгээр ирж байгаа иргэдээс халуурсан шинж тэмдэгтэй хүн байвал ХӨСҮТ-д тусгаарлах аж. Бусан, Тэгү гээд өвчний голомттой хотуудаас ирж байгаа иргэдийг мөн ХӨСҮТ-д тусгаарлахаар болсон гэж албаныхан мэдээлэв. Москва, Берлинээс ирэх онгоц одоогийн байдлаар дүүрчихсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна