"Covid-19" халдвараар халдварлаж ХӨСҮТ-д эмчлүүлж буй Франц иргэнтэй нэг онгоцоор, нэг эгнээнд Англи Улсын хоёр иргэн сууж ирсэн. Тодруулбал Davison Anthony Derek, Entoni Davison гэх хоёр Англи улсын иргэн байгаа юм Entoni Davison -ы шинжилгээний хариу өчигдөр сөрөг гарсан.
Тэгвэл Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагдаад байгаа Davison Anthony Derek-ы шинжилгээний дээж өчигдөр ХӨСҮТ-д ирж, өнөө өглөө шинжилгээний дүн гарсан байна. Тодруулбал, түүний хариу сөрөг буюу халдвар илрээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна