Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд, өндөр настнууд гэхчлэн эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэрэг гарсаар байна. Тухайлбал, рэнэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороонд оршин суух 30 настай М архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ээж 51 настай Ц-г дөрвөн удаа хутгалж амь намыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад үүрийн 06.00 цагт дуудлага ирсэн бөгөөд хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Манай улсад үйлдэгдэж байгаа хүн амины болоод хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэх нөхцөл болоод холбогдогч нарын 60-70 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг судалгаа байдаг. Тиймээс хорио цээрийн бэлэн байдалд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед ахуйн хүрээнд ах дүү, найз нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна