Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймгийн Бөхмөрөн суманд гэрт тусгаарлагдсан байна. Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 11 нд Улаангом хотоос түүний сорьцыг Улаанбаатарлуу илгээсэн талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Тэгвэл тухайн Англи иргэний сорьц ирсэн ХӨСҮТ-д шинжилгээ нь хийгдэж байгаа бөгөөд хариу нь гараагүй гэж Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна