Төв аймгийн Алтанбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

Өнөрцэцэг
2020/03/11

  "Covid-19"  вирусын халдвартай  Франц улсын иргэнтэй хамт  нэг  онгоцоор ирсэн  хоёр иргэн Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах "Хустайн байгалын цогцолбор газар"-т байгалын зураг авч,  нутгийн айлуудад хоногложээ.  Тодруулбал Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар тусгаарлагдсан  67 настай,  Англи улсын иргэн  Монголд ирэнгүүтээ буюу   3-р сарын 03-ны  Төв аймгийн  Аргалант, Алтанбулаг сумын нутагт байрлах "Хустайн нуруу"-нд байгалын зураг авахдаа тус сумын нэг айлд хоножээ.

  Мөн "сovid-19"  халдвар тээгч Франц улсын иргэнтэй хамт ирсэн өөр нэгэн  Франц улсын иргэн нь мөн Хустайн нуруунд долоо хоносон байна.   Ингэхдээ тухайн хоёр иргэн тус  сумын гуравдугаар багийн айлуудаар  оржээ. Тиймээс Төв аймгийн Онцгой комисс өчигдөр шөнө  хуралдаж  Алтанбулаг суманд  хэсэгчлэн хөл хорио тогтоожээ.   Англи, Франц улсын  иргэний орсон айлуудын хүмүүсийг гэрийн хорионд оруулж, шинжилгээ аваад эхэлсэн байна.   Өчигдөр тус сумын зургаан иргэнээс  шинжилгээ авсан бөгөөд маргааш шинжилгээний хариу гарах юм байна.  Одоогийн байдлаар тус сумын иргэдээс халуурсан шинж тэмдэггүй, урьдчилан сэргийлэх чиглэлээр тус арга хэмжээг авчээ. 

 

  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 2 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 15 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26