Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр буюу шинийн нэгэнд эхнэр нь нөхрийнхөө амь насанд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суух иргэн Б, нөхөр Д-ээ цээжин тус газар нь хутгалж, хөнөөсөн байна.
Иргэн Б 42 настай ба талийгаач 47 байжээ. Хэрэг гарах үед тэдний дэргэд 6, 8 настай хүүхдүүд нь байжээ.
Эх сурвалжуудын мэдээллээр тухайн үед Б, Д нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд талийгаач Д нь эхнэр Б-г удаа дараа зодож, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна