2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Тухайн иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулсан юм. 118 иргэний шинжилгээний хариу гарсан бөгөөд бүгд сөрөг гарчээ. Сөрөг гарсан гээд тайвшрах бус эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна