Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд Оюутолгой компанийн хоёр ажилтан иржээ. Өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 10 нд тус компанийн нэг ажилтан өндөр халуурсан байна. Энэ талаар 22 цаг 30 минутад холбогдох албаныханаас тодруулахад худал гэж байв. Баттай эх сурвалжийн мэдээллээр өндөр халуурсан иргэнээс шинжилгээ авахаар УБ-аас нисдэг тэргээр эмч нар очсон байна. Ханбогд суманд байрлах Ханбумбат онгоцны буудал дээр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд тун удахгүй улаанбаатар хотод өндөр халуурч буй ажилтнаас авсан шинжилгээг авч ирэх аж. Оюутолгойн кэмпид хөл хорио тогтоосон, зарим ажилтнуудыг тусгаарласан байдалтай байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна