Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын төлөөлөгч нар Монгол Улсад ирэхдээ вирусын халдвартай нь батлагдсан франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн байж болзошгүйг бид мэдээлсэн.
Тэгвэл уг мэдээлэл батлагдлаа. Тодруулбал, БНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд тэд коронавирустай тогтоогдсон Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн байна. Тухайн зургаан иргэний нэг нь нутаг руугаа буцсан бөгөөд бусад таван иргэн манай улсад байгаа аж. Тэднээс шинжилгээ авсан бөгөөд хариу нь маргааш гарах юм байна.
ДЭМБ-ын төлөөлөгч нар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан, мөн ЭМЯ, ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч нарт сургалт, зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн орон нутгаар явж эмнэлгийн байгууллагын бэлэн байдалтай танилцжээ.
Зургийн тайлбар: ДЭМБ-ын төлөөлөгч нар УИХ-ын дарга Г.Занданшатартай болон орон нутгийн иргэдтэй уулзаж буй байдал.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна