Коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байгаа Франц улсын иргэний орчуулагчаар ажилласан МУ-ын иргэнтэй Ашигт малтмал газрын тосны газрын ажилчидууд албан уулзалтууд хийжээ.
Тиймээс вирусын халдвар авсан байж болзошгүй шалтгаанаар тухайн байгууллага ажилчдаа тараасан байна. АМГТГ-ын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж.
Франц иргэний орчуулагчаар ажилласан Б нь АМГТГ-т хоёр өдөр ажиллажээ.Энэ талаар тус газрын даргаас манай сэтгүүлч тодруулахад, дараах тайлбарыг өгсөн юм.
-Уул уурхайн хэлтсийн дарга нартай уулзсан юм уу?
-Уулзаагүй.
-Ямар хүмүүстэй уулзсан юм бол?
-Франц иргэнтэй цуг ажилладаг Баярмаа гэдэг хүн манайхаар төлөвлөгөөт тайлангаа танилцуулна гэж хоёр өдөр ирсэн юм байна. Ийм учраас л манайх ажилтнуудаа тараасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна