ЭМЯ-аас Сovid-19 вирус илэрсэнтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл хийх гэж байна


ЭМЯ-аас Монгол улсад Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой тайлбар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өнөө оройноос эхлээд 119 гэсэн утас ажиллана. Энэ утсаар коронавиустэй холбоотой бүх зөвлөгөөг өгнө. Эрүүл мэндийг байгууллага

ЭМЯ-ы Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

-ОК-ын хуралдаанаар холбогдох арга хэмжээ авч байна. М-УБ чиглэлийн онгоцоор 59 хүн ирсэн. Турк-УБ чиглэлээр ирсэн зорчигчдын үзлэг шинжилгээ хийж байна. Дарханд 20 хүнийг тусгаарласан.  1-р сарын 9-ээс 514 хүн ажиглалтад байна. Сэжигтэй гэгдсэн 264 шинжилгээ хийгээд 1 тохиолдол батлагдсан. Дорноговь руу тусгай бага гарсан, замд яваа. Өвдсөн хүн 36,7 халуунтай, зовуурьгүй. Эмнэлгийн цэг дээр эмнэлгийн тоног төхөөрөмжтэй юм байна. Түүнд вирусийн эсэг эмчилгээ хийгээд явж байгаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-3-р сарын 7-нд Дорноговьд тусгаарласан нэг хүнээс илэрсэн. Өвчнийг Франц улсаас зөөж оруулж иржээ. Одоогоор УБ-т 43, Дорноговьд 80 хавьтлыг илрүүлж тусгаарласан. Гэхдээ сандрах хэрэггүй. Дэлхийн 100 гаруй орон коронавирустай тулаад байна. Бид ямар арга хэмжээ авахаа сайн мэдэж байгаа. Бидний ажилд хүндрэл учруулах хэрэггүй. Хавьтлууд ХӨСҮТ –д тусгаарлан шинжилгээ хийнэ. Шинжилгээний хариуг үндэслэн дараагийн арга хэмжээг авах учраас сандрах хэрэггүй. Зөвхөн сургаар нь хүмүүс маш их сандарч утсаар ярьж байгаа нь бидэнд улам ачаалал нэмж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

- Бид бүгд эв нэгдэлтэй, эвтэй хүчтэй байх нь маш чухал. Манай цагдаа, хүчний байгууллагууд нэгдүгээр хавьтлыг бүгдийг тогтоосон байгаа. Хавьтал биш байж хамаагүй хүчтэй эм тан уух хэрэггүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 11 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26