Халдвар илэрсэн Францын иргэн МУ-ын Бадрах энержи ХХК-ийн төсөл хариуцсан инженер, 57 настай, эрэгтэй. Одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах тус компанийн байранд тусгаарлагдаж байгаа. Тэрбээр МУ-д ирээд Улаанбаатар дахь KFC, Ариг рамен, Веранда гэсэн гурван газраар үйлчлүүлсэн. Францын Элчин сайдын яамнаас тухайн иргэний мэдээллийг олон нийтэд ил болгохгүй байх МУ-ын Эрүүл мэндийн яамнаас хүсжээ.
Тэрээр Франц дахь гэртээ очоод супермаркетад л орсноос өөр газарт очоогүй. Түүний амьдардаг газарт коронавирусын нэг л тохиолдол бүртгэгдсэн байсныг хэлжээ.
Түүнтэй хамт Москва-УБ, Улаанбаатар- Сайншанд, Сайншанд-Улаанбадрах чиглэлд зорчсон иргэдийг тогтоон шинжилгээ авах ажлыг эхлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна