Францын Арева компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанийн байранд тусгаарлагдаж байгаа халдвар авсан нь тогтоогдсон франц улсын иргэн 57 настай, эрэгтэй.
Тэрээр Франц дахь гэртээ очоод супермаркетад л орсноос өөр газарт очоогүй. Түүний амьдардаг газарт коронавирусын нэг л тохиолдол бүртгэгдсэн байсныг хэлжээ.
Түүнтэй хамт Москва-УБ, Улаанбаатар- Сайншанд, Сайншанд-Улаанбадрах чиглэлд зорчсон иргэдийг тогтоон шинжилгээ авах ажлыг эхлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна