Хохирогч Н: 14 жил хамт амьдрахдаа байнгын зодуулдаг байсан ч дөрвөн хүүхдээ бодоод тэвчиж ирсэн


Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 12.25 цагт СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ээлжийн жижүүрийн утсанд нэгэн эмэгтэй “Салсан нөхөр минь намайг зодож, хүн танихын аргагүй болгочихлоо” хэмээн айж түгшиж, зангирсан хоолойгоор дуудлага өгч, тусламж хүслээ.  Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүнтэй хамт манай сурвалжлах баг 25 дугаар хорооны ... дугаар тоотод очиход нүүр нь хөхөрч хавдсан, хамар, уруулаас нь цус гарсан байдалтай 35 орчим насны эмэгтэй, өөрийгөө түүний найз нь гэж танилцуулсан нэг эмэгтэйн хамт угтсан юм. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, иргэн М (салсан нөхөр) зугтсан байлаа.

Хохирогч эмэгтэйг Н гэдэг бөгөөд иргэн М-тэй 14 жил хамт амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг, эх болцгоосон. Гэвч энэ хугацаанд эрүүл, согтуу аль ч үедээ хардах, танигдахгүй болтол нь зодох хэвийн үзэгдэл болсон байна. Хэдийгээр тэд есөн сарын өмнө салсан ч гурав хоногийн өмнө иргэн М уучлал гуйж, амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсээд эвлэрчээ. Есөн сарын дараа эргэн уулзсан тэд эвлэрлээ тэмдэглэж, нэг найзын хамт хоёр шил архи уусан. Эцэст нь дахин зодуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд зугтсан иргэн М-ыг гурван гудамжны цаана нуугдаж байхад эргүүлийн цагдаагийнхан баривчилсан юм. Тэрбээр салсан эхнэрээ зодсоноо хүлээж, шалтгаанаа хэл амаар доромжилсон учраас... гэж тайлбарласан. Тэр өмнө нь модны хулгайн хэргээр нэг жил хоёр сараар таслагдаж байсан, архи согтууруулах ундаанаас ч татгалздаггүй гэдгээ хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 6 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 23 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26