Сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгтэн болгох ёс зүй төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдөд байх учиргүй

Өнөрцэцэг
2020/03/06

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан илт худал мэдээлэл тараахтай холбоотой зүйл заалт хүчин төгөлдөр боллоо.

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Дээрх заалтыг ор болоогүй, ор үндэсгүй илт худал буюу 100 хувь худал зүйл гэж ойлгоно хэмээн зарим хуульч, судлаачид тайлбарлаж байгаа ч нийгмийн шударга ёс, тунгалаг төрийн төлөө нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж түгээдэг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт яллах эрх зүйн орчин нэгэнт бий болсон нь ойлгомжтой үнэн юм.

Хэрвээ сэтгүүлчийн бэлтгэж, тараасан нийтлэл, нэвтрүүлэгт хэн нэг төрийн өндөр албан тушаалтан, улстөрч, төрийн албан хаагч гомдол гаргавал тухайн сэтгүүлчийг шалгаад, торгууль оногдуулах, зорчих эрхийг нь хязгаарлах бүрэн боломжтой боллоо.  Өөрөөр хэлбэл, нийгэмд буй аливаа бугшмал, буруутай, хууль бус, зохисгүй үйлдлүүдийг ил гарган, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд үйлчилж байдаг онцгой үүрэгтэй сэтгүүлчдийг ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ЯЛЛАНА ШҮҮ гэж айлган, дуугүй байлгах эрх зүйн орчин бүрдчихээд байна.

Эрүүгийн хуулийн энэ заалтыг хэн хамгийн их ашиглаж, хэнийг хамгийн их шалгуулдаг талаар судалгааны дүгнэлт бий. 2002 оны Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтыг төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хамгийн их ашиглаж, сэтгүүлчийг шүүмжлэлт нийтлэл бичсэнийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан тэр тогтолцоо эдүгээ эргэн ирэв.

Эрүүл саруул нийгэм төлөвшихөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний үүрэг маш их. Иргэдийн үнэнийг олж мэдэх эрхэд үйлчилдэг сэтгүүлчдийн энэ үүргийг үгүйсгэж огт болохгүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн дээрх заалтыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан зэрэг гишүүд хорих ялтай болгож болохгүй юу гэдэг асуудлыг хөндөн тавьж байсан. Ардчилсан нийгэмд ийм үг, үйлдэл төрийн өндөр албан тушаалтнуудаас гарч байгаа нь туйлын харамсалтай.

Нэгэнт улс төрд орж, төрийн өндөр алба хашихаар шийдсэн бол олон нийтийн хараа хяналтад байж, шүүмжлэлд өртөмхий бүлэгт багтан, эрх мэдэлдээ хяналт тавиулах эрсдэлтэй учирна гэдгээ тухайн хүн мэддэг байх ёстой. Олон нийт тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй. Төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид ийм сэтгэл зүй, нөхцөл байдалд бэлэн байх ёстой гэж олон улсад үздэг юм билээ. Гэтэл эсрэгээрээ манай улсад  олон олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд үйлчилдэг сэтгүүлчдийг шүүмжлэлт нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хэвлэл мэдээллээр тараасных нь төлөө эрүүгийн хариуцлагад татна гэж айлгаснаараа амыг нь үдэж, дуугүй байлгах сонирхол давамгайлж байна.  

Үнэхээр нэр тэр, алдар хүндэд нь халдсан гэж үзвэл эрүүгийн хэргээр бус Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах  боломж тухайн албан тушаалтанд, улстөрчдөд бүрэн бий. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хүссэн хэлбэрээрээ хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч нээлттэй. Ийм арга замуудыг сонгохын оронд урт удаан хугацаагаар сэтгүүлчийг хуулийн байгууллагаар шалгуулж, цагдаагийн байгууллагын үүд сахиулан “уяатай нохой” шиг байлгах замыг сонгож байна.  

Энэ заалтыг зөвхөн сэтгүүлчдэд зориулаагүй гэж тайлбарладаг ч “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол” гэж оруулснаас энэ заалт сэтгүүлчдэд зориулсан гэдэг нь тодорхой харагддаг. Учир нь, олон нийтэд тараасан гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр л тараахыг хэлж байгаа юм. Тэгээд ч иргэд ямар мэдээлэлд илүү их ач холбогдол өгдөг билээ. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн бэлтгэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээллийг л итгэл үнэмшлээрээ хүлээн авдаг. Бусдаар хоёр улстөрчийн сошиалаар хэрэлдэж, жинхэнээсээ бие биеэ гүтгэсэн ховд итгэдэггүй юм.

Хэвлэл мэдээллин эрх чөлөө нь сайтар хөгжсөн оронд төрийн өндөр албан тушаалтнууд нь авлига авч, албан тушаалаа ашигласан гэмт хэрэг бага гардаг. Учир нь сэтгүүлчдэд нь “Энэ хэргийг олон нийтэд мэдээлчих юм бол шоронд орчих вий, эрүүгийн хэрэгтэн болчих вий” гэсэн айдас байдаггүй.  Харин манайд жирийн нэг шүүмжлэлт нийтлэл бичсэний төлөө, эсвэл авлига албан тушаалын гэмт хэргийг мэдээлсний төлөө тухайн хэрэг явдал үнэн үү гэдгийг тогтоолгүйгээр сэтгүүлчийг нь буруутгаад, хорьж цагдана хэмээн айлгаж байна.

Эцэст нь дүгнэхэд, нийгмийн шударга ёсны төлөө, тунгалаг төрийн төлөө сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгтэн болгох ёс зүй төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдөд байх учиргүй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан илт худал мэдээлэл тараахтай холбоотой зүйл заалтыг сэтгүүлчдийн эсрэг ашиглахгүй байхыг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, улстөрчид, төрийн албаны хурган дарга нараас хүсэж байна. Бас уриалж байна.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 7 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26