ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг гуравдугаар сарын 3-ны өдрийн 22.00 цагийн үед АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан талаар бид мэдээлсэн.
Түүний цагдан хориог үргэлжлүүлэх саналаа АТГ-аас шүүхэд хүргүүлсэн боловч уг хурал болоогүй байна. Хурал болоогүй байх энэ хугацаанд цагдан хорионы 48 цагийн хугацаа дуусаж, өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдрийн 22.00 цагт Х.Ариунболдыг сулласан байна.
Эх сурвалжийн мэдээллээр Х.Ариунболдыг баривчилсан үндэслэл нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна