Б.Чойном: Шамбрам нь өтгөн хатах, олон цагаар сууж ажиллах, даарахаас үүсдэг


Эх сурвалж: МАНБА ДАЦАН ЭМНЭЛЭГ

Шамбрам өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой ярилцлаа.

 

-Шамбрам өвчний талаар уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг вэ?

-Энэ өвчний талаар ярихаас өмнө нийтлэг буруу ойлголтыг засах ёстой. Шамбрам нь уруу арилгагч хийн үйлдэлтэй холбоотой өвчин. Хий гэдэг нь булчин болон мэдрэлийн үйл ажиллагаа. Гэтэл хүмүүс “Голын хий гаргах уу”, “Савны хий гаргах уу” гэх мэтээр биеэс гарч байгаа агаарыг хийтэй андуураад байдаг. Энэ хийн үйл ажиллагааг нь тухайн хүний амьдралын хэв маяг, хоол унд, улирлын нөлөө болон үйлийн үр гэсэн дөрвөн шалтгаанаар илүүдэж, дутуудаж, буруудаж алдагддаг. Ингэснээр өвчин үүсдэг. Шамбрам нь суулгах, төрөх үед саадтай байх, өтгөнийг хорих, өтгөн хатах, олон цагаар сууж ажиллах, хүйтэн сэрүүн нөхцөлд удаан ажиллах гэх зэргээр уруу арилгагч хийн үйлдлийг буруудуулж, дутуудуулж, илүүдүүлсэнээр үүснэ.

 

-Ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хэвлийгээр хөөх, дуршил буурах, хошногоны амсараар загатнах, өтгөн хатах, шээсний гарц ихсэх, цус гарах, цагаан мах нь эргэж гарч ирэх, цус шүүрэх гэгчлэн шинж тэмдэг илэрнэ. Цагаан мах нь зөвхөн гаднаа гарсан биш дотор талдаа битүү орчинд байдаг бөгөөд энэ тохиолдолд цус шүүрлүүд явагдаж байдаг.

 

-Хүмүүс цагаан мах нь эргэсэн тохиолдолд л шамбрам байна гэж мэдэж эмчид ханддаг шүү дээ. Гэтэл дотор талдаа бас өвчлөл явагдаж байдаг байх нь. Шамбрамд уламжлалт эмчилгээ үр дүнтэй гэдэг. Ямар эмчилгээ хийдэг вэ?

-Өвчин үүсээд жилийн хугацаанд эмчилгээ хурдан авдаг, түүнээс цааш хугацаанд эмчилгээ хийлгүй удаасан тохиолдолд эмчилгээний үр дүн удаан гарна. Эрүүл ахуй талаасаа ил шарх үүсгэдэг болохоор янз бүрийн тос түрхэх зэргээр дур мэдэн эмчилгээ хийх нь үр дүнд хүрэх биш харин ч эрсдэлийг дагуулна. Тиймээс заавал эмчид хандан хурдан шуурхай эмчлүүлэх хэрэгтэй. Аливаа өвчний үед хоол хүнс, амьдралын хэв маяг, эм, засал гэсэн дөрвөн төрлийн эмчилгээ явагддаг. Тиймээс ганцхан эмчид найдаад, эмчээс үр дүн нэхээд суух биш шамбрам өвчнийг үүсгэдэг идээ унд, явдал мөрийг анхаарч, гам дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Эмчийн хувьд тухайн өвчин нь ямар үе шатандаа явж байгаа, ямар эрхтэн тогтолцоог хамарсан зэргээс шалтгаалаад эм, засал эмчилгээг сонгож эмчилдэг. Засал эмчилгээний хувьд хануур, төөнүүр, зүү, ууран дэвтээлэг эмчилгээг хийдэг. Хөнгөн үед эмийн эмчилгээ, төөнүүр засал үр дүнтэй, хүндэрсэн болон далд байгаа шамбрамын үед хануур заслыг түлхүү хийнэ. Ер нь эмчилгээний үр дүн эмнэлгийн зүгээс 50 хувь, эмчлүүлж байгаа хүний зүгээс 50 хувь нь хамаарна. Тиймээс эмчлүүлэгсэд маань “Миний өвчин эдгэх үү”, “Та нар эмчилж чадах уу” гэж асуухаасаа илүүтэй эмчийн заавар зөвлөгөөг дагаж, идээ унд, явдал мөрийг маш сайн анхаарч, өвчнийг дахиж үүсгэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

 

-Таны хэлж байгаа тухайн өвчнийг үүсгэхгүй байх явдал мөр, идээ ундыг анхаарах хэрэгтэй гэдэг нь гам барих гэсэн утгатай болов уу. Эмчилгээний явцад болон дараа ямар гам барих вэ?

-Тиймээ, ерөөсөө л гам барих асуудал. Тухайн хүн өвдлөө, эмчилгээ хийгээд өвчнийг эдгээчихлээ. Гэхдээ өвдөх шалтгаан нөхцлийг үүсгэсэн учраас өвдөж байгаа шүү дээ. Тиймээс эмчилсэн хойно ч тэр шалтгаан нөхцлөө үүсгээд л байх юм бол дахиад л өвдөнө гэсэн үг. Харамсалтай нь өвчтөнүүд маань үүнийг ойлгохгүй, өвчин эдгэсэнгүй, нэг л болж өгсөнгүй гэж ханддаг. Тиймээс л эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь 50, 50 хувийн хамааралтай шүү дээ гэдгийг онцлоод байгаа юм. Эмчлүүлсэний дараа тухайн өвчнийг үүсгэж байгаа шалтгаануудыг хаах хэрэгтэй. Шамбрам өвчний хувьд хийг үүсгэдэг шимгүй хоол хүнсийг хэрэглэхгүй байх, нойрыг буруудуулах, олон цагаар ачаалал авах, буруу хурьцал зэргийг хийхгүй байх нь чухал. Эмчлүүлсэн хойноо ч эдгээрийг хийгээд байвал өвчин дахина. Тиймээс эмчийн зөвлөсөний дагуу гам дэглэмийг сайн сахиж, эрүүл мэнддээ анхаардаг байх хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 4 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 21 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 22 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 23 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26