ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг АТГ-аас баривчлан, цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хүргэсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан байж болзошгүй юм байна..
Түүний цагдан хориог үргэлжлүүлэх саналаа АТГ-аас өнөөдөр шүүх рүү явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна