“The Hu” хамтлагийнхан сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 29-ны өдөр Малайз улсад тоглолтоо хийлээ. Тэд Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсад хөгжмийн наадмуудад оролцохоос гадна, бие даасан тоглолт хийх гэнэ. Тэд АНУ-ын 30 гаруй хотод дахин болон шинээр тоглолтоо хийхээр зэхжээ. Хэдийгээр дэлхий нийтээр (COVID-19) халдвараас сэргийлж байгаа ч ирэх гуравдугаар сард Японд хийх тоглолтын төлөвлөгөөнд нь өөрчлөлт ороогүй гэнэ. Сонирхуулахад, тус хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байна. Тэд уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид дэвшсэн бөгөөд шагналд өрсөлдөж буй хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна