Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Тодканнам эмнэлгээр үйлчлүүлэхээр очсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт товлогджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон болохыг мэдээллээ.
Нэмж мэдээлэхэд Тод каннам эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, эмч нь тусгай эрхгүй байсныг НМХГ-аас тухайн үед мэдээлж байсан. Гэтэл мэс засал хийж, хүний амь хөнөөсөн нь санаандгүй байх боломжгүй гэж талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна