Манай иргэний талаар тус улсын өдөр тутмын Жунан Илбу сонинд бичсэнийг хөрвүүлж байна.


-Элэг шилжүүлэн суулгахаар зорин ирсэн Монгол иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноос 1 хоногийн дараа нас нөгчив

- Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохын тулд Солонгос улсыг зорин ирсэн Монгол улсын иргэн корона вирусын халдвартай нь тогтоогдож эмчлэгдэж байгаад нас нөгчив.

25-ны өдөр Мёнгжи эмнэлгээс Монгол улсын иргэн, өвчтөн А (35 настай) тусгаарлах өрөөнд эмчлүүлж байгаад оройн 17 цаг 50 минутад нас барлаа гэж мэдэгдэв. Эмнэлгийн зүгээс "Элэгний архаг өвчин болон бөөрний архаг дутагдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна" гэсэн тайлбар өгөв. А нь өнгөрсөн 12-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хилээр орж ирсэн бөгөөд 12-18-ны өдрүүдэд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан байна. Энэ өвчтөн нь өнгөрсөн 24-ний өдөр Гёнгги мужийн Намьяанжү хотын Бёлнэ хороонд оршин суух гэртээ улаан хоолойн венийн судаснаас цус алдаж түргэний машинаар Мёнгжи эмнэлэг рүү хүргэгдсэн юм. Энэ өвчтөнийг эмнэлэгт хүргэгдсэний дараа коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд өнөөдөр үдээс хойш эерэг буюу халдвар авсан нь батлагдсан.

 

Мёнгжи эмнэлэг нь "А нь эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ биеийн байдал нь маш ноцтой байсан мөн гадаадаас ирсэн өвчтөн учир эрчимт эмчилгээний тасагт биш тусгаарлах өрөөнд оруулж хэвтүүлэн эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан. Түүний биед хийсэн шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарсан бөгөөд эерэг буюу вирусийн халдвартай гэж гарсан" хэмээн мэдэгдсэн юм.

 

Эмнэлэгт хүргэгдэн ирэх үед энэ өвчтөний биеийн байдал нь бөөрний дутагдлын эцсийн үедээ орсон бөөр нь бараг ажиллахгүй байдалтай байв. Элэгний үйл ажиллагаа нь ч гэсэн эмчилгээ авах боломжгүй болсон байдалтай байсан. Эмнэлгийн зүгээс 24 цагийн бөөрний дутагдлын аппаратыг залгасан.

 

А нь 25-ны өдөр үдээс өмнө 10 цагийн үед зүрхний үйл ажиллагаа нь гэнэт доголдож зүрх уушгины сэхээн амьдруулах яаралтай арга хэмжээг авч үүний дараа хиймэл амьсгалын аппарат залгасан. Гэвч энэ өдөр дахин үдээс хойш дахин зүрхний дутагдалд орсон. Өнөөдөр үдээс хойш түүний эхнэр болон эгч зэрэг гэр бүлийнхэн нь хамгаалалтын хувцас өмсөн тусгаарлах өрөөнд орж өвчтөнийг эргэсэн.

 

Эмнэлгийн зүгээс өвчтөний гэр бүлийнхэнд нөхцөл байдлын талаар тайлбарлахад гэр бүлийнхэн нь "Элэг шилжүүлэн суулгах боломжгүй гэдгийг мэдэж байсан" гээд COVID-19-ийн халдвар биш элэгний архаг өвчин, бөөрний дутагдлын улмаас амьсгал хурааж байгаагаар хүлээж авахыг хүссэн" гэж хэлсэн гэлээ. Гэр бүлийнхэн нь эмнэлгийнхэнд "Дахин зүрх нь зогсоход зүрх, уушгины сэхээн амьдруулах арга хэмжээ авахгүй байхыг " хүссэн гэлээ. Мёнгжи эмнэлгийн зүгээс "Хамгаалалтын хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд тусгаарлах өрөөнд өвчтөнийг эмчилж байсан боловч 2 ч удаагийн зүрхний хангамж дутагдалд орсны дараа өвчтөний биеийн байдал огцом дордож нас нөгчлөө" гээд "Бөөр, элэг, зүрхний архаг өвчтэй биеийн байдал маш муу байсан зэргээс болсон гэж үзэх нь зүйтэй" гэж нэмж хэлсэн юм.

 

А-ийн хэвтэж байсан Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг түр хугацаанд хааж халдваргүйжүүлэлт болон ариутгалыг хийлээ. Тус эмнэлгийн зүгээс "А нь манай эмнэлэгт байсан 12-18-ны өдрүүдэд шинжилгээгээр уушгины үрэвсэл байхгүй байсан учир Эрчимт эмчилгээний тасаг доторх энгийн өрөөнд хэвтүүлж байсан. 18-нд эмнэлгээс гарах хүртэл ямар нэгэн шинж тэмдэг огт байгаагүй. Хэзээ халдвар авсныг бид мэдэхгүй байна" гэж тайлбарлалаа. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг доторх ойрхон байсан 59 хүнийг шинжилсэн шинжилгээний хариу өнөө шөнө гарна.

 

БНСУ, Сөүл хот Ц.Өнөрзаяа Күүкмин Их Сургуулийн багш


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 22 минутын өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 1 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 4 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 5 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 7 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 20 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 21 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр