Бүгд найрамдах солонгос улсад очоод короновирусаар өвчилсөн иргэн О нь 1984 онд төрсөн бөгөөд 35 настай. Иргэн О нь хамгийн сүүлд 2019 оны долоодугаар сарын 31-нд Замын-Үүдийн боомтоор БНХАУ-руу зорчсон байна. Үүнээс хойш 2019 оны арванхоёрдугаар сарын найманд БНСУ-аас OM-302 онгоцоор Монголд иржээ. Харин Монголоос 2020 оны хоёрдугаар сарын 12-нд БНСУ-руу элэг шилжүүлэхээр очсон гэх мэдээллийг албаныхан өглөө. Одоогийн байдлаар Сөүлийн ойролцоо Бундан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, биеийн байдал хүнд байгаа гэж ЭМЯ-наас мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна