Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д. Отгонбаяр: Архи уухад би байгаагүй


Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д. Отгонбаяр: 

-Ийм харамсалтай хэрэг болсонд ар гэрт нь эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр мэдээ бэлдэх гээд нэлээн орой болтол суусан. Тэгэхдээ хурлын өмнө ба хурлын дараа л талийгаачтай уулзалдаад, хуралд хамт суугаад өнгөрсөн. Түүнээс биш хурлын дараа хамт суугаад архи дарс уусан тийм юм надад байхгүй.

-Хурал хэдэн цагт тарсан бэ?

-Хурал найм өнгөрч байхад тарсан. Би тэгээд бичиг цаас гээд 10 өнгөрч байгаад харьсан. Би өөрийнхөө өрөөнд, IT-ийн өрөөнд мэдээтэй холбоотой юм хийж байгаад харьсан.

Талийгаач даргатай уулзах гэж байгаа бололтой үүдэнд нь сууж байсан. Ярилцаагүй болохоор ямар байсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан сууж байсан.

Үүрүүлж гарсныг нь би мэдэхгүй.

Засаг даргын өрөөнд архи дарс уусан асуудал байхгүй. Миний тухайд тамгын даргын албыг түр орлон гүйцэтгэх асуудал яригдаад АТГ газар шалгаж байгаа. Албан ёсоор шийдсэн зүйл байхгүй.

-Та өмнө нь Засаг даргын өрөөнд архи уугаагүй гэж байна. Гэхдээ өмнө нь даргын өрөөнд ахиж ороогүй гэж ярьж байсан. Үнэхээр ороогүй бол тэр хоёр хүн архи уусан үгүйг мэдэхгүй баймаар юм?

-Өрөөнд ороогүй биш ээ. Хуралд тараад, хурлын дараа захирамж шийдвэр гаргах гэж зөндөө л орж гарч, бичиг баримт танилцуулаад явж байгаа шүү дээ.Тэгэхэд бол ямар ч архи дарстай холбоотой юм юу ч болоогүй. Манай хэлтсийн дарга нар гээд бусад хүмүүс ч орж гараад явж байсан. Би 10 өнгөрч гарсан. Тэр үед талийгаач даргын өрөөнд байсан эсэхийг би мэдэхгүй. Би ямар ч архи дарс уугаагүй, шаардлагатай шинжилгээг ч авсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 28 минутын өмнө
Днжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 15 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 16 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 19 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 22 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 23 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр